Ирэх жил 15 мянган тонн мах нөөцөлнө

Энэ жил нөөцийн мах ховор байгаа тул нийслэлчүүд нөөцийн маханд өнгөрсөн амралтын өдрүүдэд дугаарлаж зогсч 5 кг мах авсан байдаг.

Ер нь энэ жил мах үнэтэй ч олдоц хомс байгаа талаар холбогдох газруудаас мэдээлж буй. Өнгөрсөн жил  4 мянган тонн мах бэлтгэсэн нь харьцангуй бага тоо юм.

Тиймээс ирэх жил дотоодын зах зээл дээрх махны үнийн өсөлтийг хэвийн барих зорилгын хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ. Ирэх онд 15 мянгаас доошгүй тонн мах нөөцлөх зорилт тавьж байгаа талаар салбарын яамнаас мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ