Цемент нэрээр их хэмжээний химийн бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

Тавдугаар сарын 20-ний өдөр Гаалийн Ерөнхий Газрын харъяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр Монгол Улсад бүртгэлтэй “С” ХХК-ны импортлож буй цемент дунд “Полиэтиленгликолийн лав” гэх их хэмжээний химийн бодис нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ.
Тус компани 11.7 тонн химийн бодисыг гаалийн байгууллагад “цемент” гэж мэдүүлэн улсын хилээр хууль бусаар нэврүүлэхийг завдсан үйлдлийг шалгаж прокурорын байгууллагад шилжүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ