Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийн ялыг хэвээр үлдээжээ

Найзтайгаа нийлэн, төрсөн эгчийнхээ амь насыг санаатайгаар хөнөөж, цогцсыг нь байранд нь шатаасан хэрэг өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сард гарсан. Тэгвэл Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2019.05.23/ болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ингэхдээ бүх насаар нь хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэмт этгээдүүдийн шүүх хурал болж бүх насаар нь хорих ял оноосон юм. Уг хэргийг үйлдсэн этгээдүүд анхан шатнаас оноосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ