Вайнштейны хэрэг: продюсер 44 сая доллар төлөхөд бэлэн байгаа гэнэ

Ажлын байрандаа бэлгийн дарамт үзүүлж байсан хэмээн буруутгагдсан  Харви Вайнгтейн  хохирогч  бүх хүнд чамгүй нөхөн төлбөр өгөхөд бэлэн байна гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн бичснээр, продюсер өөрийнх нь дарамт үзүүлж байсан эмэгтэйчүүдэд 44 сая доллар төлөхөд бэлэн байгаа аж. 

Нью-Йорк муж улсын ерөнхий прокурор энэ саналыг хэлэлцэх ёстой бөгөөд хэрвээ үүнийг сайшаасан нөхцөлд продюсерын талаар гаргасан нэхэмжлэлийг татах ажээ. 

Гэхдээ уг санал нь хүчиндсэн  хэрэгт хамаарахгүй гэдгийг мэдээлж байна. 

Олон арван эмэгтэй Харвийг бэлгийн дарамт үзүүлж байсан гэж буруутгасан юм. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ