Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас сайдуудыг огцруулах нь хэнд ашигтай талаар болон 1072 хувьцааны асуудлаар иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. 
  2. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Данийн Хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
  3. 08.00 цагт Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар хэлтсийн ажилтан албан хаагчид, агентлагийн дарга нарын оролцсон өргөтгөсөн шуурхай хуралдаан Соёлын төв өргөөнд болно.
  4. Нийслэлийн боловсролын газар, Азийн сан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй "Шударга ёс" хөтөлбөрийн үр дүнгийн нэгдсэн уулзалтыг 10.00 цагт, БЗД-ийн 84-р сургуулийн "Хурлын танхим"-д зохион байгуулна.
  5. 11.00 цагаас ЭМЯ-ны гадаа Төв аймгийн Сүмбэр сумын иргэд сүрьеэний асуудлаар мэдээлэл хийнэ. Тус сумын ЕБС-ийн 100 гаруй сурагч сүрьеэ туссанаас 30 нь хүнд хэлбэрийн өвчлөлд орж, тусгаарлагдсан нөхцөлд эмчилгээ хийлгэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
  6. 09.00 цагт "Corporate Hotel and Convetion Center" хурлын танхимд "Осол, гэмтлээс сэргийлэх Тогтвортой хѳгжлийн зорилт 2030" салбар хоорондын үндэсний чуулган зохион байгуулагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ