Тархиныхаа хамгийн том хавдрыг авахуулжээ

Энэтхэгийн оршин суугч нэг эр мэс засал хийлгэхээс татгалзаж, ингэснээр толгойд нь 20 жилийн турш асар том хавдар ургажээ. “Дейли мэйл” шар сонинд ингэж бичсэн байна.
Энэтхэгийн Тамилнад муж улсын Мадурай хотын Сактивел гэгч 31 настай эр үнэ өртөг ихтэйгээс нь болоод мэс засал хийлгэж чадаагүйгээс гадна, хүүхэд байхаас л ийм хавдар байсан юм хэмээн тоолгүй явж иржээ. Олон жилийн хугацаанд ургацаг нь таван килограмм хүртэл томорч, түүнд таагүй байдал учруулах болсон байна. Энэ байдлаасаа болоод тэр хүмүүсээс дөлж, найз нөхдөөсөө холджээ.
Гэсэн ч Сактивел яалт ч үгүй эмнэлэгт хандсан байна. Тавдугаар сарын 16-нд мэс засалчид өвчтөнд есөн цагийн мэс ажилбар хийж, хавдрыг авч хаяжээ. Энэ нь дэлхийд албан ёсоор бүртгэгдсэн тархины хамгийн том хавдар юм гэж эмч нар хэлсэн байна.
Одоо өвчтөний бие сайжирч, түүний амь насанд аюулгүй болжээ.
Хятадад эмч нар нэг өвчтөнөөс ер бусын том хавдар авсан бөгөөд хавдар 14,9 килограмм жинтэй байсныг дөрөвдүгээр сард мэдээлж байсан юм. 68 настай эрэгтэй 30 гаруй жилийн эцэст хэвлийдээ 85 сантиметр урт, 65 сантиметр өргөн хавдартай яваад байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ