Хүүхдүүдэд хорт хавдар үүсгэдэг чипс, гаазтай ундаа бэлэглэхгүй байхыг уриалав

Дөрөв хоногийн дараа олон улсын Эх үрсийн баяр тохионо. Эл өдөр хүүхдүүдээ баярлуулсан эцэг эхчүүд, ах эгч нар хүссэн зүйлийг нь бэлэг болгон авч өгч баярлуулдаг. Мөн байгууллага хамт олон уут дүүрэн бэлэг авч өгдөг уламжлалтай. Хүүхдийн бэлгэнд юу байдаг вэ гэхээр ихэвчлэн янз бүрийн амттан бий.

Сүүлийн үед хүүхдийн бэлгэнд хорт хавдар үүсгэдэг чипс, гаазтай ундаа, резинэн чихэр их хийж байгааг мэргэжлийн хяналтын болон эрүүл мэндийн байгууллагаас шүүмжилж байна. Эдгээр хүнс нь хүүхдийн ходоодыг гэмтээхээс гадна хорт хавдар үүсгэх аюултай гэнэ.

Тиймээс Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газраас чипс, гаазтай ундаа, хатаасан жимс бэлэглэхээс татгалзахыг уриалж байна. Эдний оронд ааруул буюу сүү цагаан идээ, оюун ухааныг нь хөгжүүлэх оньсон тоглоом, зурагт ном бэлэглэхийг уриалав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ