Дахин нэг цэрэг амиа алдав

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байх Хилийн цэргийн 0168-р ангийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Түүний цогцос заставаасаа 12 км-ийн зайтай газраас өчигдөр 18.00 цагийн олдсон байна.
Талийгаач А өнгөрсөн 2018 оны намар хугацаат цэргийн албан мордсон нэгэн байжээ.
Тэрээр ямар шалтгаанаар заставаасаа холдож, олдохдоо амиа алдсан байдалтай байсан нь тодорхойгүй байна. Талийгаачийн ар гэрийнхэн тус застав дээр очоод байгаа бөгөөд хэргийг шалгаж эхэлсэн тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ