Хамгийн ашиг тустай 5 бүтээгдэхүүнийг нэрлэжээ

Янз бүрийн орны хэсэг эрдэмтэн хүнд ашиг тустай таван бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Эдгээр нь хүний биед эерэгээр нөлөөлдөг төдийгүй, дэлхийд их тархацтай учир, дэлгүүрийн лангуунаас төвөггүй олж болно.
Жагсаалтын эхэнд нимбэг оржээ. Энэ жимс хүчтэй антиоксидант шинж чанараараа эртнээс алдартай. Үүний дээр тухайлбал, хамрын ханиад хүрсэн үед цайндаа нимбэг хийхийг зөвлөдөг нь санамсаргүй хэрэг биш бөгөөд уг жимс бие махбодид үрэвслийн эсрэг маш идэвхитэй үйлчилдэг юм. Энэхүү нимбэглэг жимс үеийн холбоос эдийн уян байдлыг хадгалахад тусладаг гэдгийг эрдэмтэд бас хэлж байна.
Их хэмжээний уураг болон К, С болон А амин дэм агуулдагаараа цэцэгт байцаа хоёрт бичигджээ.
Дараа нь хар шокалад орж байна. Хүний сэтгэл санааны байдалд таатай нөлөөлж, даралтын эрс өөрчлөгдөхөөс хамгаалж чаддагаараа ийнхүү гуравт бичигджээ. Гэхдээ шоколаладыг заавал цэвэр какаогаар хийж, тос нэмээгүй байх ёстой гэнэ.
Хүнсний олон ширхэглэг эд болон нарийн нүүрс ус их хэмжээтэй агуулдаг төмс хүний эрүүл мэндийг дэмждэг бас нэг чухал бүтээгдэхүүн юм. Жагсаалтын сүүлд яргай загас (лосось) бичигджээ. Энэ загасны мах бидний бие махбодид туйлын шаардлагатай омега-3, өөхний хүчил агуулдаг байна. Загасны мах Альцгеймерын өвчин тусахаас сэргийлдэгийг хоолны мэргэжилтнүүд бас хэлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ