Хүүхдүүд айлын хашаанаас автомашин хулгайлжээ

СБД-ийн 18 хороо “Бэлхийн хашаан дотроос автомашинаа алдлаа” гэсэн мэдээллийг тус хэлтсийн жижүүрт иргэн мэдээллэсэнийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлагыг хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид тухайн алдагдсан машиныг унаад явж байсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ.
Тус хороонд оршин суух иргэн Э-гийн хашаан дотор байсан “Honda fit” маркийн автомашиныг цоожтой байхад нь түлхүүр тааруулан Э /эр.15н/, О /эр.18н/, Х /эр.19н/, Т /эр.17н/ нар хулгайлан унаж явсныг илрүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ