Хамтран амьдарч байсан хосууд биесээ хутгалан хөнөөсөн байжээ

Энэ сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, хамтран амьдрагч залуу хосууд биесээ хутгалан хөнөөсөн байсныг аав нь мэдэж цагдаагийн байгууллагад ханджээ.


Хэргийн газарт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт оршин суудаг эмэгтэй 25 настай З, эрэгтэй 31 настай М нар хутганы шархтай нас барсан байсан аж.


Тухайн өдөр хамтран амьдарч байсан хосууд маргалдаж улмаар нэг нэгийгээ хутгалан хөнөөсөн байсан бөгөөд 17 цагийн орчимд аав нь ирэхэд аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Урьдчилсан байдлаар тэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон ба хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ