Энэ долоо хоногт 16 хүн зам тээврийн осолд өртөж, хоёр хүн нас баржээ

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1168 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 865 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Осол, хэргийн улмаас нийслэл хотод 24 хүн гэмтэж, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. 

Энэ долоо хоногт хүүхэд өртсөн осол 16 бүртгэгдэснээс 9 нь явган зорчигч хэлбэрээр, 5 нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 4 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 5 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн байна.

Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ