30 хувийн хүүтэй зээлээр бизнес хийж байгаадаа гутарч байнауу?

             Монголд бизнес хийх байгал цаг уур талаасаа ч тийм таатай өгөгдөл биш юм. Ялангуяа барилга ,зам, тээвэр гээд зарим салбарынхан зун намрын хэдэн сард л ажлаа амжуулахын төлөө үхэн хатан зүтгэнэ. Бусад үед дэлхийн хаана ч байхгүй хүүгээ төлж, гунигт автаж, гутралд орох ч энүүхэнд хэрэг. Тэдний татвараар амьдардаг төрийн хурган дарга нар тэднийгээ шалгаж, шантаажилж, зовоож байж олсон хэдээрээ ойн баяр наадам хэсч, гадаад дотоодоор зугаалаад алга болдог нь нууц биш. Яг ид ажил ундарч байгаа зуны гурван сард нь төрийн үйлчилгээ авна гэдэг ёстой л гонжиинжоо. Хаалга бүхэн хаалттай. Нэг яаманд их л болж  шийдвэр гаргах эрхгүй, айраг шимж аргаа барсан 10 комментчин. Дарга нарын барааг олж харна гэдэг юу л бол?

Холбоотой Зураг

          За тэгээд зах зээлийн эдийн засаг гэх авч, зээлийн хүү нь буурдаггүй ,мөнгө хүүлэгчдийн зэрлэг капитлизмын үед популист улс төр үнэд орохгүй гээд ч яахав. ЖДҮ-ийн зориулалттай бага хүүтэй зээлийн боломжийг нь бүлэглэн хулгайлсаныхаа гэм бурууг төр зохицуулалтаа хийж, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох байдлаар цайруулах хэрэгтэй. Эс бөгөөс гадны банкууд орж ирэх боломжийг нь нээж өгөөд, орон орны банкируудад урилга илгээ. 

     Өнөөдрийн байдлаар ААН-үүдийн бизнесийн зээлийн жилийн хүү 30-36 хувь байна. Дундаж давхаргыг чинь банкны зээлийн хүү татан унагаж, иргэд олонхи чинь ломбард болон байр, машин, газар барьцаалсан зээлийн хүүнд эд хогшлоо алдаж үгээгүй ядуучуудын тоо нэмэгдсээр. Харийн мөнгийг хэдэнтээ хүүлэгчид, хууль тогтоогчдыг лоббидсоор зах зээлийнхээ жамаар буурах ёстой зээлийн хүүг 20 гаруй жил хомхойрон барьж ирсэн нь нууц биш. Бага хүүтэй зээлтэй Хятадууд малын махыг нь аваад явчихсан нь бодлогоор биш, зах зээлийнхээ жамаараа л үүссэн нөхцөл юм боловуу даа.  БНСУ, Япон, Герман зэрэг улсуудад зээлийн хүү нэг хувь байхад.Монголд эсрэгээрээ 30 хувь байна. Гуч дахин хүү төл, гуч дахин гутар. Тэгээд дампуур гэжүү?

Д.Галт


СЭТГЭГДЭЛ БИЧИХ