Урт наслахад шаардлагатай амрах хугацааг нэрлэжээ

Урт наслаж, эрүүл мэндээ хадгалахыг хүсч буй хүмүүс жилд наад зах нь гурван долоо хоног амрах ёстой гэж РИА Новости агентлаг бичжээ.
Нью-Йоркийн Маунт-Синай эмнэлгийн дэргэдэх анагаах ухааны сургууль болон Калифорнийн их сургууль 2016 онд туршилт хийсэн байна. 30-аас 60 хүртлэх насны нэг зуун эмэгтэйг Калифорнийн дөрвөн одтой зочид буудалд явуулжээ. Ингэж явах болон очсоных нь дараа тэднээс цусны шинжилгээ авч, дараа нь бие нь ямар байгаа талаар нэг жилийн турш гурван удаа яриулсан байна. Амралт сэтгэцэд таатай нөлөөлсөн бөгөөд юу гэвэл долоо хоног амарсаны дараа туршилтад оролцогчдын стрессийн хэмжээ буурчээ. Үүнээс гадна, бие махбодь хөгширч байгааг заадаг биомаркерын тоо цөөрсөн байна. Тийнхүү энэ эерэг нөлөө арван сарын турш хэвээр байжээ.
Жилд гурван долоо хоногоос богино тогтмол биш амралт зүрхний шигдээс болон цус харвалтаар цаг бусаар нас барах шалтгаан болж болохыг Хельсинкийн их сургуулийг судлаачид тэмдэглэсэн байна. Ийм амралт нь спортоор хичээллэж, зөв хооллосны нөлөөг бас бууруулдаг байна. 21-ээс цөөн өдөр амарсан хүмүүс 37 хувиар илүүтэй нас барж байжээ.
Ажлын 62 өдөр бүрийн дараа амралтад явах нь зохистой гэдгийг тэмдэглэж байна. Эс бөгөөс хүний анхаарлаа төвлөрүүлэх нь муудаж, илүү уур уцаартай болж, мөн дархлаа нь мууддаг аж. Ингэхдээ бас хэтэрхий урт амрах хэрэггүй гэнэ. Голландын эмч нарын хийсэн судалгаанаас үзвэл, хоёр долоо хоногоос илүү урт амралт нь богино хугацааны амралтыг бодвол ач тус багатай ажээ. Нэг долоо хоногийн амралтыг хамгийн зохистой гэж үзсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ