ШӨХТГ: Мобиком, Юнивишн, BSB дэлгүүрт торгууль ноогдуулж, хариуцлага тооцлоо

ШӨХТГ-аас хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбооны салбарт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.  

Тодруулбал, Нэгдүгээр сарын 24-ны өдөр “Мобиком” порпораци багцын үйлчилгээнд өөрчлөлт оруулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдлийг дагуу ШӨХТГ-аас шалгалт явуулж зарим зөрчлийг илрүүлжээ.

Шалгалтаар “Мобиком” корпораци нь хэрэглэгчдэд багц болон үйлчилгээнийхээ өөрчлөлтүүдийн талаар болон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бодитой, үнэн зөв мэдээлэл өгч ажиллахгүй байгаа нь тогтоогдсон байна. Мөн “Мобиком” корпорацийн хэрэглэгчтэй хийж байгаа гэрээ нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцлүүдийг оруулсан байгаа нь тогтоогджээ.

Дээрх зөрчил, дутагдлыг илрүүлж “Мобиком” корпорацийг Зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

Мөн иргэдээс иргэн гомдлын дагуу Юнивишн компанид хяналт шалгалтын ажлыг явуулжээ. Тодруулбал, иргэн Д-гээс  Юнивишн нөхөж үзэх тарифаа өөрчилж 5000 төгрөг болгосон. Энэ тухайгаа Зууны мэдээ сонин дээр хоёр удаа нийтлүүлснээр өөрөөр мэдээлээгүй учраас бид мэдсэнгүй гэх гомдол ирсний дагуу ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, 5 сая төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ