Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 орноос 62-т дахин эрэмблэгджээ

Монголын Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаачид "Дэлхийн өрсөлдөх чадварыйн тайлан-2019" судалгаагаа өнөөдөр танилцууллаа.
ЭЗБӨЧСТ нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн улсуудтай харьцуулж гаргадаг уг байгууллагатай 2010 оноос эхлэн хамтран ажиллаж Монгол Улсын мэдээллүүдийг бэлтгэн явуулдаг. Үүнд статистик мэдээллүүд болон бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгууд багтдаг.
Энэхүү тайлан нь дэлхийн 63 улсыг харьцуулсан тайлан бөгөөд нийт 332 үзүүлэлтэйгээс 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлэдэг. Эдгээр 235 үзүүлэлтийн 143 статистик мэдээлэл 92 нь санал асуулгаас бүрддэг. Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос Венесуэл улсын өмнө 62-рт хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурсан гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ