Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хил нэвтрүүлэхээр завджээ

Ханги боомтоор их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хил нэвтрүүлэхээр завдсан хэрэг өнгөрсөн сарын 29-нд гарчээ. Нийт 571 кг ховор ургамлыг хил нэвтрүүлэх гэж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлсэн байна.

Тодруулбал Дорноговь аймгийн харьяат М, Г нар тээврийн хэрэгсэлдээ олон шуудай дэрвэгэр жиргэрүү нуусан байжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны тушаалаар дээрх ховор ургамлыг түүж бэлтгэхийг түр хориглосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ