Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна. Бусад нутгаар хална. Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ.

Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Идэс, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

8-нд Дорнод Монголын зүүн хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо,  9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно.

Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ