Бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг зөвлөж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт хоёр настай хүү 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч цогцсыг гаргаж8 тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ