"Эмээлт" захад хуримтлагдсан 600 мянган адууны ширийг БНХАУ руу экспортолж эхэллээ

Засгийн газраас 2017 оны намар тогтоол гаргаж, малын гаралтай боловсруулаагүй түүхий эд, арьс, ширийг экспортод гаргахгүй байх шийдвэр гаргасан. Үүнээс хойш “Эмээлт” захад 14 тэрбум төгрөгийн 600 мянган ширхэг адуун шир хуримтлагдаж, муудсан.
“Эмээлт” захад адууны шир хуримтлагдсантай холбоотойгоор Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тогтоол гаргаж, дээрх адууны ширийг БНХАУ руу энэ оны арваннэгдүгээр сар хүртэл экспортод гаргах шийдвэр гаргасан. Ингэхдээ дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах, харин адууны боловсруулаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн БНХАУ руу гаргах ажлыг холбогдох албаны хүмүүст даалгасан. Засгийн газрын дээрх шийдвэр хэрэгжиж, БНХАУ руу адууны ширийг экспортод гаргаж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ