Хэн гадил жимс идэж болохгүй вэ?

Гадил жимс нь олон үнэ цэнтэй  бодис, тухайлбал кали, кальци, фосфор, төмөр, С болон В-гийн төрлийн аминдэмүүд агуулдаг юм.  Ийм өвөрмөц найрлагаараа уг жимс  нойргүйдэл, хаван, зүрх-судасны өвчинтэй хүмүүсийн хувьд үнэхээрийн ашиг тустай.  Гэвч зарим хүнд гадил жимс нь маш харш гэнэ.

 Тухайлбал, бөөрний өвчтэй бол гадил жимс идэхээ хязгаарлах хэрэгтэй бөгөөд учир нь уг жимс биеэс шингэнийг идэвхитэй гадагшлуулдаг байна. Ингэж  шингэн гадагшлах нөхцөлд  цусны  бүлэгнэлт ихэсдэг аж. Тиймээс, хэрвээ хүн угаас өтгөн цустай бол, гадил жимс их идэх нь бүлэн үүсгэж болох юм. Хураагуур судасны үрэвсэлтэй үед гадил жимс идэхийг ерөөс хориглодог  байна.

Гадил жимс идэхэд  гэдсэнд хий дүүрэх үйл явц ихэсгэдэг бөгөөд ер нь уг жимс шингэц удаантай.  Тиймээс ходоод-гэдэсний замын асуудал (гэдэс дүүрэх, цочиромтхой гэдэсний хамшинж зэрэг) нь гадил жимс идэхээс татгалзах тодорхой шалтгаан юм. 

Цөсний уут болон элэгний үйл ажиллагаа алдагдсан үед гадил жимс бас асуудал үүсгэж, цөсний урсгалыг багасгадаг байна. Зүрхний өвчний тухайд гэвэл, гадил жимс нь  кали агуулдагаараа урьдчилан сэргийлэх муугүй хэрэгсэл (судсыг суллаж өгдөг) хэмээн хүлээн зөвшөөрдөг ч, шигдээс болон харвалтын дараа сэргэж тэнхрэх үйл явцыг удаашруулдаг байна. Гадил жимс нь чихрийн шижин өвчинтэй хүмүүсийн хувьд ч аюулгүй биш бөгөөд учир нь цусан дахь сахарын хэмжээг эрс ихэсгэдэг аж. 


С.Инда 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ