"Имарт" худалдааны төвд гарсан галыг унтраажээ

Баянзүрх дүүргийн I хороонд байрлах "Имарт" худалдааны төвд гарсан галыг онцгой байдлын алба хаагч нар бүрэн унтраажээ.


Тодруулбал НОБГ-т өнөөдөр 12.30 цагт "Имарт" худалдааны төвд гал гарсан тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж, галын бүрэн унтраасан байна. Галыг унтраасан ч утаа  ихтэй байгааг ОБЕГ-аас мэдээлэв. Тиймээс тус газрын алба хаагч нар утааг саармагжуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ