Хар тамхи хадгалж байсан БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын иргэн Ким Ён Жү нь гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж түүний гэрээс дельта-9 тетрагидроканнабилы агууламжтай савлагааны хамт 159 грамм каннабис хадгалж байсныг илрүүлж, өөрийг нь цагдан хорьсон билээ.
Дээрх этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ