Санкт-Петербург хотод Монголын соёлын өдрүүд үргэлжилж байна

ОХУ-ын Санкт-Петербург хотод Монголын соёлын өдрүүд үргэлжилж байна. Уг арга хэмжээ өчигдөр Капелла театрын концертын танхимд эхэлсэн. Монголын соёлын өдрүүдийг анх удаа зохион тус хотод байгуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээнүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, гар бичмэл, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд болон урлагийн тоглолт зохион байгуулах аж.
Энэ онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож байгаа тул соёлын арга хэмжээгээ ахиулж ийнхүү өдөрлөг зохион байгуулж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ