Эрдэмтэд зүрхэнд тустай ундааг зааж өгч байна

Улаан лоолийн давсгүй шүүс уух нь зүрх-судасны системийн өвчин тусах эрсдэлийг бууруулдаг байна. Токиогийн анагаах ухаан-стоматологийн их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ.

  Эрдэм шинжилгээний багийнхан 184 эрэгтэй, 297 эмэгтэйг оролцуулсан туршилт хийсэн байна. Тэд нэг жилийн турш ийм шүүсийг дуртай үедээ ууж байжээ. Тэгээд мэргэжилтнүүд судалгааны төгсгөлд  тэдний зүрх, судас ямар байгааг шалгасан байна.

Артерийн даралттай юмуу хэвийн өндөр даралттай (130-139/85-89) 94 хүний  даралт нэлээд буурсан нь илэрчээ. Үүнээс гадна,  холестерин ихтэй 125 хүний энэ үзүүлэлт буурсан байна.  Ийм үр дүн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд , түүнчилэн янз бүрийн насны бүлгийнхэнд адилхан ажиглагдаж байжээ. 

“Бидний энэ ажил нь  нэг жилийн туршид болон янз бүрийн насанд зүрх-судасны өвчин тусах эрсдэлд улаан лоолийн шүүс юмуу улаан лоольтэй бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлдөгийг судласан анхны судалгаа юм” гэж эрдэмтэд бичжээ. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ