“Сайханы хөтөл”-ийн чиглэлийн замыг түр хаалаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын баруунтаа орших "Сайханы хөтөл” тийш очих зам засвар, шилэн гүүрний ажил хийж эхэлсэнтэй холбогдуулан уг чиглэлийн замыг түр хугацаагаар хаагаад байна.
Иймд “Сайханы хөтөл”-ийг зорих иргэд, аялагч та бүхнийг засвар шинэчлэлтийн ажил дуустал түр хугацаагаар энэ зүгт хийх аялалаа хойшлуулахыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, “Сэлэнгэ Үйлчилгээ”ОНӨААТҮГ-ын зүгээс анхаарууллаа.
Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг, хол ойрын аялагчдын очих дуртай газар бол яах аргагүй “Сайханы хөтөл” байдаг. Тэгвэл энэхүү хараа чилээж нүд баясгасан байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газрыг Сэлэнгэ аймгийн удирдлагууд аялал жуулчлалын цогцолбор болгохоор шамдан ажиллаж байна.
"Сайханы хөтөл"-ийн чиглэлд 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, Монгол Улсад анх удаа 70 метрийн урт, 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүрийг "Сайханы хөтөл"-ийн хоёр өндөр хавцал дээгүүр барих томоохон бүтээн байгуулалтын ажил хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ