Хакүхо Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч болжээ

Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооноос үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргалд “00001” дугаартай холбооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгч, холбооныхоо Хүндэт ерөнхийлөгч болгон талархал илэрхийлсэн байна.

Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой ажилладаг бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбооны үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр тус холбооны хамт олныг Токио хотод өөрийн гэсэн ажлын байртай болоход тусламж үзүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ