Энэ жил цэцэрлэгийн хүүхдүүдийг онлайнаар бүртгэхгүй

Цэцэрлэгийн хүүхдүүдийг сүүлийн жилүүдэд онлайнаар бүртгэж байсан. Тэгвэл энэ жил онлайнаар бүртгэхгүй, уламжлалтаар бүртгэхээр болжээ.
Учир нь цэцэрлэгийн хүүхдүүдийг онлайнаар бүртгэж үзсэн ч хүмүүс зохиомлоор шилжилт хөдөлгөөн хийлгэж, айлын хаяганд хүүхдээ шилжүүлэх маягаар хүүхдээ цэцэрлэгт оруулж байна. Ингэснээр яг тухайн тойргийн хүүхдүүд харьяаллын цэцэрлэгтээ орж чадахгүй байгаа аж.
Тиймээс тухайн дүүрэгтээ, хаяган дээрээ сүүлийн зургаан сар тогтвортой оршин суусан байх гэсэн шаардлагаар бичиг баримтыг нь шалгаж, хүүхдүүдээ бүртгэхээр болжээ. Бүртгэл наймдугаар сард эхлэх бөгөөд дөхүүлж байгаад хугацааг тодорхой зарлах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ