Нохой бүртгэлжүүлэх, пайзжуулах цогц ажил явагдаж байна

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн А/151 дугаар тушаалаар батлагдсан ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохой бүртгэлжүүлэх, паспорт, пайзжуулах урьдчилан сэргийлэх үзлэг хийх, вакцин туулгад хамруулах, үржлийг хязгаарлах цогц ажил үйлчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар болон дүүргийн “Содхан” мал эмнэлгийн газартай хамтран энэ сарын 25 хүртэл зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 7-17 дугаар хороодод хоёр бүлгийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй малын их эмч ахлан, жолооч ариутгагч туслах ажилтан, хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж байна. Нийт 1077 өрхийн 1345 нохой, эр-853, эм-492, ариутгал халдваргүйтэл -6801 м2 талбайн цогц үйлчилгээг хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ