Лам нар Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөнийхөнтэй нэгдэж ном хурж, сан тавилаа

     Өнөөдөр Төрийн ордны гадна хэсэг лам нар УИХ-ын гишүүдийн бусармаг мууг гэтэлгэх  ном уншлаа. Уг арга хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийг огцорхыг шаардаж буй жагсагчид зохион байгуулжээ. Хоёр долоо хоног үргэлжлэн тэмцэж буй уг жагсагчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчилсөн, түүний хүү Н.Анхбаярыг Австри улсад суух элчин сайдаар явуулахгүй байх зэрэг хэд хэдэн шаардлага тавьж жагсаж буй юм.

Энэ удаа жагсагчид эгнээндээ лам нарыг нэгтгэж, Төрийн ордоны баруун хаалган дээр ном уншиж, арц, хомоол уугиулж сан тавилаа. Жагсагчид жагсаал хийх ямар нэг зөвшөөрөл аваагүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Харин жагсагчид Сүхбаатар дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авсан гэдгээ хэлж учирлаж байв.

Тэд хэлэхдээ “Төрийн ордонд авлигалч, хулгайч, хүчингийн гэмт хэрэгтэн, ЖДҮ-сангийн хулгайчид гээд есөн шид нь бүрэлдсэн хүмүүс сууцгааж байна. Төрийн ордон ариусч ард түмнийхээ төлөө жаахан ч гэсэн юм хийгээсэй гэсэндээ өнөөдөр лам нарыг залж ном хурууллаа” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ