30 жилийн дараа Дэлхийн хүн ам хэд болох тухай таамаглал дэвшүүлжээ

Манай гарагийн оршин суугчид 2050 он гэхэд 2 тэрбумаар нэмэгдэж, 9,7 тэрбумд хүрнэ.

Нөхөн үржихүйн насны хүмүүсийн тоо нэмэгдсэнээр хүн ам ингэж эрчимтэй өсөх ажээ.  Удахгүй Энэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлж, дэлхийн хамгийн хүн ам шигүү оршин суудаг орон болно.

Гэхдээ хүн амын тоо ерөнхийдөө ингэж өсч байгаа ч, төрөлт буурч буй орнууд нэмэгдэж байна.

“2050 он гэхэд  хүн ам нь  нэг  хувиар юмуу  илүү  цөөрөх орнууд 55 болж нэмэгдэж, эдгээрийн тэн хагаст нь  наанадаж 10 хувиар цөөрнө” гэж нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ.

Нийтдээ хүн амын хүлээгдэж буй өсөлтийн тал нь 9 оронд ногдох гэнэ.

“Хүн ам хамгийн их өсөх төлөвтэй байгаа есөн орон нь Энэтхэг, Нигери, Пакистан, БН Ардчилсан Конго Улс, Этиоп, Танзан, Индонез, Египет, АНУ юм.  Сахарын цөлөөс урагш орших Африкийн хүн ам 2050 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэнэ” гэж илтгэлд дурдсан байна.

Хүн амын өсөлтийн хурдац нь төрөлтийн түвшингээр тодорхойлогдоно гэж үзэж байна.  Хүүхэд төрүүлэх чадварын коэффициент 1990 онд нэг эмэгтэйд 3,2 төрөлт ногдож байсан бол, 2050 он гэхэд 2,2 болж буурах төлөвтэй байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ