Норвеги улстай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Норвегийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гадаад харилцаа, инноваци хариуцсан газрын дарга Карлос Гонсало Дас Невес тэргүүтэй тус байгууллагын эмч Ханна Жоан,Петер Хопп, Торфини Молдал нарыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Норвеги улстай хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийсэн байна. Норвегийн талаас хоёр орны хооронд хамтран ажиллах боломж бололцоог эрэлхийлэн Монгол Улсад ажиллаж байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцжээ. Улмаар Норвегийн техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн боломжийг хослуулан хамтын ажиллагааны салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёр орны мал эмнэлгийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ