Эрдэмтэд: Ажлын урт өдөр цус харвалтад хүргэж мэднэ

     Хоногт   10 болон үүнээс илүү  цагаар  ажил дээрээ байх нь хүний бие махбодид нөлөөлдөгийг Францын Анжегийн их сургуулийн судлаачид илрүүлжээ. 

 Туршилтад 18-аас 69 хүртэл насны 143 592 хүн оролцжээ. Судалгаанд дүн шинжилгээ хийхдээ оролцогчдын  нас, хүйс, тамхи татдаг эсэх, түүнчилэн ажлын өдрийн үргэлжлэх хугацааг харгалзан үзсэн байна. 

    Жилийн туршид  хагас цалинтай ажилласан юмуу өмнө нь цус харваж байсан хүмүүс судалгаанд оролцоогүй байна. 

Тийнхүү 10 цагийн болон үүнээс илүү ажлын  өдрийн тоо  жилд  50-иас цөөнгүй байсан хүмүүс  туршилтад оролцжээ. 

Тийнхүү 42 542 хүн 10 жилийн турш өдөрт 10 цаг, харин 14 481 хүн өдөрт 10-аас илүү цагаар ажиллаж байсан нь судалгааны эцэст  тодорхой болсон байна. 

Нийтдээ тэднээс 1224 хүн цус харважээ.  Эхний бүлэгт цусны хангамжийн ноцтой  эрсдэл  29%, хоёр дахь бүлэгт 45%-иар их байсан байна. 

Гэхдээ энэ асуудлыг цаашид  судлах шаардлагатайг тэмдэглэж байна. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ