Зургаа хоног хорионд байсан охиныг аав ээжид нь өгчээ

Увс аймгийн харьяат иргэн Б.Баянмөнх төрсөн охиныг нь ОХУ авах гээд байгаа талаар манайд мэдээлэл өгсөн. Тодруулбал түүний долоон настай охиныг нь ОХУ-д өгнө хэмээн аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамгаалах байрандаа аваачиж зургаан хоног хорионд байлгасан юм.

Тэгвэл зургаа хоногийн турш ааваасаа хол байсан долоон настай охиныг өнөөдөр гэрийнхэнд нь өгчээ. Тодруулбал иргэн Б.Баянмѳнхийн гомдлын дагуу холбогдох аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Ц.Батболд Увс аймгийн тѳрийн байгууллагын удирдлага болон Тува улсын хүүхдийн байгууллагын албаны хүмүүстэй уулзаж иргэн Б.Баянмѳнхийн хүүхдийн эрх нь зѳрчигдсѳн охин А-г эцэг ,эхэд нь хүлээлгэнэ ѳгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ