МОНГОЛ-ХЯТАДЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 70 ЖИЛИЙН ОЙН ХАМТАРСАН 4 ДЭХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН, ФОРУМ, БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

“МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ-2019” 6-р сарын 27-нд болов.
Форумыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ӨМӨЗО-ны тэргүүлэгч хатагтай Бу Шяолинь, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хаймин нар нээж үг хэллээ.
Форумын үеэр хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.
Форумд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бодлогын талаар”, Ордос хотын гаалийн баталгаат чөлөөт бүсийн захиргааны дарга Бэндун “Ордосын гаалийн баталгаат чөлөөт бүс”-ийн талаархи танилцуулга хийлээ.
Мөн Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 4 дэх жилдээ 6-р сарын 27-ноос 30-ны өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдаж байна.
Энэхүү үзэсгэлэнд Өвөр Монголын 12 аймгийн 200 гаруй компаниуд
· Тоног төхөөрөмж, сэлбэг
· Хөдөө аж ахуй, газар тариалан
· Барилга, химийн материал
· Органик бүтээгдэхүүн
· Хүнс,гэр ахуй, өргөн хэрэглээ
· Соёлын болон үндэсний онцлог бүхий 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна
Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол Хятадын эдийн засаг, бизнесийн уулзалт” 6-р сарын 28-ны 15.00 цагт МҮХАҮТ-д болов.
Энэ удаагийн арга хэмжээ нь 4 дэхь удаагийн хамтарсан үзэсгэлэнтэй цуг -“МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ-2019” болж байгаагаараа онцлог юм.
Энэхүү арга хэмжээ нь хөрш орноосоо туршлага судалж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгож байгаа давуу талтай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ