Сэлбэ-2 плаза зочид буудал хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг байжээ

БГД-ийн 5-р хороо, ”Сэлбэ-Оюу” ХХК-ны Сэлбэ-2 плаза зочид буудлын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ.
Хяналт шалгалтаар, тус зочид буудлын зочин хүлээн авах өрөөний мини баар нь тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаагаар үйлчилж, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг, өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, физик хэмжилтээр өрөөний гэрэлтүүлэг, шуугиан, температур, чийглэг нь стандартын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн ба илэрсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ