О.Дөлгөөн нүдээ нээж амьсгалын аппаратаа салгуулжээ

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Элэг нэгт монголчууд нэгдэн түүнд туслахаар "Pray4dulguun" аяныг эхлүүлэн дэлхийн өнцөг булан бүрээс сайхан сэтгэлийн хандив тусламж илгээсээр байгаа. Тэгвэл тун саяхан О.Дөлгөөний найз бүсгүй чихэнд чимэгтэй сайхан мэдээг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Түүний найз бүсгүй О.Билгүүнзаяа "Та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр гэдэг өдөр өнгөрч өгөхгүй зовлонд бүдчиж, маргааш гэдэг өдөр байгаа болов уу гэх бодолтой, цагаар биш минут секундээр хэмжигдсэн айдастай хүндхэн өдрүүдийн ард өнөөдөр нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан баяртай мэдээтэй өглөөг угтлаа. Хэдийгээр ухаан санаа нь хэвийн биш, 24 цагаар бөөрний диализын аппаратаар бөөр орлуулсан, элэгний үйл ажиллагаагүй, дахин амьсгалын аппарат залгаж магадгүй маш хүнд байдалтай байгаа ч өнөөдөр болсон энэ өөрчлөлтүүд та бүхний хайр шингээсэн бодлын хүчээр бий болсон юм шүү. Та бүхэндээ маш их баярлалаа" хэмээн бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ