Энэ сарын 9-нөөс БНСУ-ын “Асиана эйрлайнс" шууд нислэг хийнэ

Энэ сарын 9-нөөс БНСУ-ын “Асиана эйрлайнс” компанийн Улаанбаатар-Инчеон чиглэлийн шууд нислэг эхэлнэ гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлэв. Мөн олон жилийн турш яригдсан "Туркиш эйрлайнс" компанийн УБ-Истанбул, Истанбул-УБ-ын шууд нислэг удахгүй эхэлнэ гэсэн юм. Манай улс ирэх онд сая жуулчин хүлээн авах зорилт тавиад буй. Харин жуулчин хүлээн авахад агаарын тээврийн орцын асуудал бэрхшээл болж байгааг мөн дурдав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ