Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 13.17 цагт сар битүү болно.
- Хангарьд ордны 1 давхарт 11.00 цагаас баяр наадмын өдрүүдээр худалдаа үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих, Аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авах тухай, Наадмын өдрүүдээр болох арга хэмжээнүүд болон бусад чиглэлээр мэдээлэл хийнэ.
- Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог киоск машинаар хийх боломжтой болсон талаар 11.00 цагаас Цирк дэх АТҮТ-ийн салбарт мэдээлэл хийнэ.
- MN мэдээллийн төвд 12.00 цагаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар БНН-аас мэдээлэл хийнэ.
- 15.00 цагаас АСА ЦИРК-ийн баруун урд талын Авто Тээврийн Үндэсний төвд Автотээврийн тэмдэгтийн хураамжийг технологийн шийдлээр буюу ГЭРЭГЭ КИОСК-оор төлж эхлэх нээлтийн ажиллагаа болно.
- МҮЭ-ийн холбоо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол 09.30 цагт ХЭҮК-ын байранд болно.
- ЛЕАД Монголиа хөтөлбөрийн оролцогч залуус гэр хороололд хүүхдийн тоглоомын талбайг иргэдийн оролцоотойгоор байгуулж байгаа бөгөөд 10.40 цагаас тоглоомын талбайг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ