Хүй долоон худагт хуушуурны 300 гаруй зөвшөөрөл олгожээ

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдал, нийтийн тээврийн газар хамтран мэдээлэл өгөв.
Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 400 цэгээр хуушуур болон хоол худалдааны зөвшөөрөл өгсөн байна. Харин хүй долоон худагт 300 гаруй зөвшөөрөл олгожээ. Энэ жил хоолны буюу хуушуурын зөшөөрлийг аж ахуйн нэгжид олгосон байна. Учир нь хүнсний аюулгүй байдал болоод дараа нь хариуцлага тооцоход хялбар болох үүднээс ийнхүү аж ахуйн нэгжид олгож байгаа аж. Хуушуурны буюу хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 20000, Хүй долоон худагт 15000 төгрөгөөр зөвшөөрөл олгодог. Баяр, наадмын өдрүүдэд хүнсний дэлгүүрүүд энгийн цагийн хуваариараа ажиллах бол цэнгээний газрууд 11, 12-нд амрана. Тэгвэл баяр наадмын өдрүүдэд нийтийн тээвэрт ямар арга хэмжээ авч байгааг хүргэе. Нийт 93 чиглэлд 637 автобус үйлчлэх юм байна. Шөнийн тээвэрт гурван чиглэл гаргасан байна. Мөн 606 такси нийтэд үйлчлэх нь. Түүнээс гадна гурван чиглэлд үнэгүй автобус үйлчлэх гэнэ. Баяр наадмын өдрүүдэд Амгалан өртөөнөөс, Давааны өртөөнөөс Рейлбус явахаар болжээ. Давааны өртөөн дээр буусан иргэдийг Хүй долоон худаг руу зөөх автобусыг мөн Рейлбусны ирэх цагтай уялдуулж, үйлчилгээнд гаргаж байгаа юм байна. Иргэд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худаг руу 1000 төгрөгөөр зорчих зохицуулалтыг бас хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ