ШУ-ны нээлт: Хорт хавдрын эсүүдийг нэг нэгээр нь устгадаг тариа гарган авчээ

Хорт хавдрыг ялан дийлэхийн тулд манай гаригийн эрдэмтэд төрөл бүрийн аргыг туршиж байгаа билээ. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн судалгаагаар америк эрдэмтэд хорт хавдрыг үүсгэгч эсүүдийг нэг нэгээр нь сонгон авч идэвхгүй болгох аргыг туршиж үзжээ. Америк эрдэмтдийн энэ туршилт ихээхэн найдлага төрүүлж байгаа бөгөөд ялангуяа мөөгөнцөрийн гаралтай хорт хавдар өвчинг эдгээхэд энэ эмчилгээ үр дүнгээ өгч магадгүй гэнэ.

Ингэхийн тулд эрдэмтэд шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтыг ашиглан гарган авсан нэг төрлийн тариаг ашиглахаар зэхэж байна. Уг тариа нь хүний бие дэх хорт хавдрын эсүүдийг эс нэг бүрээр нь тус тусад нь дарангуйлан усгтах чадвартай аж. Одоогийн байдлаар энэ гайхалтай ид шидтэй тариаг тархины хоргүй хавдартай болон хорт хавдар нь эхний шатандаа оношлогдсон өвчтөнүүд дээр туршиж үзэж байгаа юм. Цаашид өөр олон төрлийн хорт хавдар өвчин нь хүндэрсэн өвчтөнүүд дээр турших бүрэн боломжтой хэмээн Sciencedaily.com цахим хуудсанд бичжээ.

Хорт хавдрыг үүсгэгч эсүүдийг нэг нэгээр нь тоочиглон устгах боломжтой талаар шинжлэх ухаан олон жилийн өмнөөс тайлбарлаж байсан ч зөвхөн өнөөдөр л америк эрдэмтдийн буянаар ийнхүү бодит биеллээ олж эхэлж байгаа нь энэ юм. Эрдэмтдийн бүтээсэн шинэ төрлийн тариа нь хорт хавдрын эсийг өөрийнх нь эсэргүүцлээр даран сөнөөх хүчин чадалтай аж. Цаашид ганцхан тариа биш, уудаг эм хэлбэрээр энэхүү эмчилгээ нь хөгжих боломжтой гэнэ. Гэвч өнөөдрийн байдлаар дөнгөж туршилтын шатандаа явааг хэлэх хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: Sciencedaily.com tusgal.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ