Ирэх долоо хоногийн цаг агаар

8, 9, 10-нд нутгийн зарим газраар,
11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ