Наадмын тасалбар борлуулах цэгүүд

Үндэсний их баяр наадам болоход дөрвөн хоног үлдээд байна. Баяр наадмын тасалбарыг маргаашнаас /2019.07.08/ борлуулж эхлэх юм. Наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр энэ сарын 8-9-нд борлуулахаар болоод байна. Иргэдэд 6000 тасалбар, жуулчдад 3000 тасалбар борлуулахаар төлөвлөжээ.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ 16000, 24000 гэсэн хоёр өөр үнээр борлуулагдана.

НААДМЫН БИЛЕТ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД:

1. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар

Хаяг: Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо

Дүнжингарав худалдааны төвийн D2 блок
Холбоо барих утас: 75751200

2. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбар

Хаяг: Хан-уул дүүрэг 2 дугаар хороо
Мишээл барилгын их дэлгүүрийн баруун жигүүр Б блок
Холбоо барих утас: 75851200

3. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбар

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо
Драгон төвийн зүүн жигүүр
Холбоо барих утас: 75771200

4. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Оргил салбар

Хаяг: Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо, 6 буудалд

Оргил төвийн урд жигүүр

Холбоо барих утас: 75851300

СЭТГЭГДЭЛ БИЧИХ