Төрийн нарийн Д.Баярсайхан туслахаа төрийн мөнгөөр гадаадад зугаалуулсаар байхуу?

            Дарга нарын туслахууд гэж даварчихсан нөхдүүд байх. Ийш тийшээ элчин консулаар томилогдож, төрийн сангийн тэтгэлэгт хөтөлбөр, сургалт, аялал зугаалга гээд төсвийн мөнгийг  үрэн таран хийхийг үзүүлж өгнө. Үндсэн ажил нь даргын цүнх, тархи хоёрыг барих, давуу тал нь даргадаа шивнэж чадах хамгийн ойр байршилд байх бөгөөд даргыгаа ч давсагдаж, төмсөгдөж мэдэх аюултай этгээд юм. Тиймээс л хөөрхий дарга нар тойргоо услахтай зэрэгцэн туслахаа "услах" гэж нэр төрөө барна. Сүүлийн үед хэд хэдэн сайд дарга нар туслахаа гадаадад алба хашуулахаар томилсон асуудал намжаагүй байхад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан эрх мэдлээ ашиглаж, өөрийн туслахаар ажилладаг Н.Содгэрэл гэж эмэгтэйг шагналын маягаар сургалтын багт багтаан Хонконг руу явуулжээ. Өнгөрсөн 6 дугаар сард Хонконгд болсон Дээд боловсролын чиглэлийн сургалтад их, дээд сургуулийн багш нар, дээд боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Сүүлийн хэдэн жил БСШУСЯ-наас энэхүү сургалтад хамрагдаж байгаа ба дээд боловсролын бодлого, шинэчлэл ид яригдаж байгаа үед салбарын мэргэжилтнүүдэд чухал хэрэгтэй өндөр дүнтэй сургалт байдаг аж.

Гэтэл энэ жилийн ээлжит сургалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан эрх мэдлээ ашиглаж, өөрийн туслахаар ажилладаг Содгэрэл гэж эмэгтэйг шагналын маягаар сургалтын багт багтаан Хонконг руу явуулсан нь хэл ам дагжуулж эхлээд байна..

14 хоног болсон уг сургалтыг салбарын тэргүүлэх зэргийн гадаадын доктор, профессорууд удирдан явуулдаг ба боловсролын салбарт хэрэгтэй арга хэмжээ аж.

Уг нь нэг ч гэсэн дээд сургуулийн багш энэхүү сургалтад сууж чихээ онгойлгосон бол хэрэгтэй байтал нэг орон тоог ийнхүү шагналын хүн бөглөжээ. Туслах эмэгтэй сургалтад сууж ирээд дээд боловсролын салбарт юу хийж гийгүүлэх нь бүрхэг юм.

Ийнхүү төрийн мөнгөөр чухал уулзалт, сургалтын бөглөөс болгож өөрийн ойр дотны хүмүүсээ гадаадад томилолт нэрээр зугаалуулж байгаа нь ёс зүйд нийцэхгүй бус уу. 


Н.Саруул

:

 


 


 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ