Алга болсон эрэгтэйн цогцос Туул голоос олджээ

Нийслэлийн онцгой байдлын газарт Туул голын усанд цогцос байна гэсэн дуудлага өчигдөр /2019.07.07/ өдрийн 13.43 цагт иржээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 14.25 цагт очиж, цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Уг цогцос нь зургаадугаар сарын 26-ны өдөр “Эрх саран” сувиллаас гараад сураггүй алга болсон Увс аймгийн иргэн 68 настай, эрэгтэй Б-ийн цогцос болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ