Гэр гуанз, чингэлэгээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулав

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 21 дүгээр хороо 361-ийн гармын зам дагуу байрлах зөвшөөрөлгүйгээр хоол үйлдвэрлэл явуулж буй контейнер, гэр гуанзанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, холбогдох байгууллагад газар чөлөөлүүлэх тухай албан бичгийг хүргүүллээ.
Ард иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэр гуанз болон вагончик, контейнерээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ