Монгол, Солонгосын уран бүтээлчдийн тоглолт болно

БНСУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ой 2020 онд тохиох юм.
Үүнтэй холбогдуулан Сөүл хотын зүгээс долоодугаар сарын 11-ний үдэш Д.Сүхбаатарын талбайд болох шоу тоглолтын үеэр "Гэрэлт дроны үзүүлбэр, 13-нд Сөүлийн гудамжинд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор мэндчилгээ дэвшүүлэх аж.
Найруулагч, продюсер Д.Гарьд
Харин энэ сарын 13-нд Сөүлийн гудамжинд буюу Циркийн ард талын задгай талбайд "I UB-Seoul U Song & Dance Festival" гэх энтертаймэнт үйл ажиллагаа, тоглолт зохион байгуулна. Энэ нь хоёр хотын найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой тоглолт учраас манай залуус өргөнөөр оролцохыг уриалж байна. Тоглолын үйл ажиллагаа тухайн өдрийн 17:00 цагт эхэлнэ.Гэхдээ бүтэн өдрийн турш Сөүлийн гудамжинд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар бид ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь ойн баяруудыг угтан Сөүл хотоос Улаанбаатар хотод илгээж буй бэлэг юм" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ