Нэгдүгээр эмнэлгийн даргаар Т.Мөнхсайхан томилогджээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатарыг энэ сарын 5-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, нөхөн томилгоог хийжээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар Т.Мөнхсайхан томилогдсон байна.

Тэрбээр анагаах ухааны магистр, клиникийн профессор бөгөөд 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч, Үений дурангийн Нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ