13 настай хүүхэд моринд чирэгдэж амиа алджээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 13 настай хүү моринд чирэгдэн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Өмнөдэлгэр сумын эмнэлэгт энэ сарын 7-ны өдөр бага насны хүүхэд биедээ ил харагдах шархтай нас барсан ирсэн гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ.

Хүү моринд чирэгдэж хоёр бугалаганы ар, нүүр хацар орчим зулгаралттай, баруун нүд хөхөрч хавдсан байдалтай нас барсан байжээ.
Энэ өдөр хүү морь унаж хурдан давхиснаар мориноосоо шидэгдэж хүнд бэртэл авч, улмаар эмнэлэг хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. Уг хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ