Айцын даваанд осол гарч, нэг хүн амиа алджээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айцын давааны урд замд өчигдөр буюу 2019.07.08-ны 23 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, BeiBen маркийн автомашины жолооч Ц нь Тoyota Vitiz болон Mitsubishi Fuso маркийн машиныг мөргөсөн байна. Ослын улмаас жолооч 30 настай эрэгтэй М нас барж, зорчигч 27 настай эмэгтэй Х, 6 настай эрэгтэй Ө нар гэмтсэн байна. Тээврийн цагдаагийн албанаас ноцтой зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
Баяр наадмын өдрүүд эхэлж байгаа тул жолооч та бүхэн шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ